Европын зарим оронд өвчлөлийн тохиолдол буурч байгаа ч хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ. Тэрбээр “БНХАУ-д зөөвөрлөгдсөн тохиолдол нэмэгдсээр байгаа тул хүн амын дунд халдварын хоёр дахь давалгаа бий болж магадгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хилийн хориг арга хэмжээг чангаруулахаар болсон байна.
ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 2558 тохиолдол нэмэгдлээ. Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан орны тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрүүл мэндийн байгууллага нь үзсэн.
Турк улсад шинээр 4000 тохиолдол, 98 нас баралт бүртгэгдлээ. Мөн Германд нийт тохиолдол 123 мянга, нас баралт 2799 болж нэмэгдлээ. Өвчлөл хүйсийн хувьд тэгш харьцаатай тархаж байгаа бөгөөд 80 гаруй хувь нь 70-аас дээш насныхан байна. Тус улсад аль болох зайнаас харилцах, хоёроос дээш хүн нэг дор цугларахгүй байх, гаднаас ирж байгаа зорчигчдыг 14 хоног тусгаарлах, олон нийтийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэлээ.