Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангимандал, Замын-Үүд зэрэг боомтуудад нүүрс тээвэрлэж байгаа ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кампид нь тусгаарлах ажил зохион байгуулахаар яригдсан талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн жолооч ээлжээ дууссаны дараа 14 хоног тусгаарлалтад байрлах юм.
Мөн онцгой нөхцөл байдал үүссэн учраас шүүх, прокурорын байгууллагуудын үйл ажиллагааг өнөөгийн үйл ажиллагаатай холбогдуулан зохицуулах зайлшгүй шаардлага гарсан учраас холбогдох газрууд руу хүсэлт явуулсан гэдгийг онцоллоо.
А.Сүх