Шатахууны үнийн бууралтын талаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Энэ сарын 13-аас эхлэн дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн орж ирж түгээлт нь эхэлж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд шатахууны үнэ ханшийг буулгахаар ажиллааа. Одоогийн байдлаар 280-310 төгрөгөөр шатахууны үнэ буураад байна.
Энэ бууралтыг ирэх сарын хугацаанд ч гэсэн тодорхой түвшинд барихаар ажиллаж байна. Шатахууны үнээ буулгаагүй үлдсэн газрууд өнөөдөрөөс эхлээд үнээ буулгаад явна. Коронавирусний халдварын улмаас газрын тосны үнэ дэлхий нийтэд буурсан ч дөрөвдүгээр сарын биржийн үнэ хэдээр хаагдахыг харах хэрэгтэй байна.
Гуравдугаар сарын үед газрын тосны үнэ 20 орчим ам.долларт очсон. Энэ үед шатахууны үнэ 50 орчим төгрөгөөр буурсан. Учир нь бүтээгдэхүүн хилээр орж ирээд агуулахуудад бууж, хэрэглэгчдэд ирэх хугацаа 10 гаруй хоног байдаг. Үүнтэй холбогдуулан шатахууны үнийн нөлөөлөл сарын дараа манай улсад нөлөөлөл нь орж ирдэг" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)