Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт коронавирусний тархалт өндөр байгаа орнуудад өвчин багасах хандлага ажиглагдлаа.
Нас баралтаараа Франц хамгийн өндөр буюу 15 хувьтай байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна.
Эмнэл зүйн туршилтад 90 гаруй орны 900 гаруй өвчтөн ороод байна. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалыг удирдах аргыг эргэн харж хэрэгцээг орлох аргуудыг судалж байна.
Сүрьеэ, халдварт саагийн вакцин нь коронавирусээс сэргийлдэг нь тогтоогдоогүй тул ДЭМБ-аас халдвараас сэргийлэх зорилгоор эдгээр вакциныг хийхийг санал болгохгүй байна. Одоогоор гурван вакцины туршилт эхэлсэн бөгөөд 70 гаруй хувийн боловсруулах шатанд явж байгаа.
Манай улс ДЭМБ-аас гарсан удирдамжийн дагуу тархалтын үе шат бүрт тохирох эмчилгээг хийж яваа. Манай улс ДЭМБ-аас гарсан удирдамжийн дагуу ажиллахдаа тархалтын үе шатуудад тохируулан эмчилж байна. Маргааш хороодын мэргэжилтнүүд эрсдлийн үнэлгээгээ хийж яаралтай авах эрсдлийн арга хэмжээгээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэдгийг хэллээ.