Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлэгээр болсон билээ. Энэ дагуу 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд 0-5 насны хүүхэд 5, 5-18 насны 2, 18-30 насны 19, 30-45 насны 19,50-иас дээш насны 8, өндөр настан 1, жирэмсэн 1 хүн өнөөдөр эх орондоо ирлээ.
Эдгээр иргэдийг урд хөршид 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна.
Шинжилгээгээр коронавирусний халдвартай гэж гарсан бөгөөд Улсын хилээр нэвтэрсэн цагаас эхлэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлах юм
Сэтгэгдэл (1)