Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд халдварын шинэ тохиолдол 94.9 мянгаар нэмэгдэж 2.180.700-д хүрч байна. Нийт нас барсан хүний тоо 6.9 мянгаар нэмэгдэж 145.5 мянгад хүрчээ.
Халдвар АНУ-д 29.2 мянга, Францад 17.2 мянга, Турк улсад 4.8 мянга, Их Британид 4.6 мянга, Испанид 4.3 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн. Харин нас баралтын тоогоор хамгийн өндөр улсыг АНУ тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 2159 хүн, Их Британид 861, Францад 753, Италид 525, Испанид 503, Бельгид 417 хүн нас баржээ.