ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Евродын зарим улс орнуудад хөл хориог цуцлах арга хэмжээг авч байгаатай холбогдуулан хамтын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг Европын холбооны газраас анхааруулжээ. Мөн Их Британи, Польш, Франц зэрэг улсууд хөл хориогоо сунгана гэдгээ мэдэгдээд байна. Япон улсын Засгийн газраас үндэсний хэмжэнд онц байдал зарлалаа. Өмнө нь тогтоосон онц байдлын арга хэмжээний хүрээнд иргэлийн шилжих хөдөлгөөн ихээр нэмэгдэж, өөр бүс нутагт халдвар зөөвөрлөгдөх шалтгаан болж байгаа учраас иргэдийг гадагш гаргахгүй байх талаар анхаарч ажиллахыг орон нутгуудад анхааруулсан байна” гэлээ.
А.Сүх