Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 17-нд нийт 83 шинжилгээ хийсэн.
Халдвар илрээгүй. Давтан шинжилгээнд хамрагдсан иргэдээс мөн халдвар илрээгүй. Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэдийн шинжилгээ маргааш гарна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдал дундаж байна. Эмчилгээ тохирч байна гэж ойлгож болно. Франц иргэний шинжилгээгээр нэг сорьц эерэг гарсан. Бусад дөрвөн сорьцод халдвар илрээгүй. Вирус илрүүлж хянахаар гадна цусанд хүчилтөрөгчийн хэмжээ ямар байгааг хянаж байна. Компютер томографикаар хянаж байна" гэлээ.