ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг хүнээс давтан шинжилгээгээр тохиолдол илэрчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар нийт 104 хүний шинжилгээг хийсэн. Үүнд Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг, түүнтэй хамт орж ирсэн 58 хүний шинжилгээг хийснээс халдвар илрээгүй. Мөн үүргийн нислэгээр сүүлд олон өвчтэй хүн ирсэн. Эдгээр хүмүүсийг хоёр удаа дахин шинжилж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой ч хүмүүс бий. Шинжилгээгээр халдвар илрээгүй.
Тандалтын зорилгоор долоон шинжилгээ сонгож хийсэн. Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төвд хавдрын оноштой хэвтэн эмчлүүлж байгаа 35 хүнийг сонгон шинжилгээ авч үзэхэд илрээгүй. Монгол Улс дотор халдвар байна уу гэдгийг тандалтын аргаар үзсэн үг. ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож шинжилгээ хийхэд давтан шинжилгээгээр нэг тохиолдол илэрлээ. Харин Турк улсын хоёр иргэн эдгэрлээ. Энэ бол сайхан мэдээ. Уг нь ном журмаар тусгаарлагдах байранд гарах ёстой ч ХӨСҮТ-д хянагдмаар байна гэсэн учраас ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянана" гэлээ.
А.Сүх