Манай улсад коронавирусний батлагдсан 31 тохилдол бүртгэгдлээ. Тодруулбал, ОХУ-аас орж ирсэн оюутнуудаас давтан шинжилгээ авахад дахин нэг тохиолдол илэрчээ. Халдвар илэрсэн оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тандалтын зорилгоор Хавдар судлалын үндэсний төвд хадвдрын оношоор хэвтэн эмчлүүлж байгаа, дархлаа нь буурсан 35 иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарчээ. Харин Замын-Үүдийн орж ирсэн 58 иргэнээс коронавирусний халдвар илрээгүй гэлээ.
А.Сүх