ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусний халдвар дэлхийн 213 оронд нийт 2.3 сая тохиолдол бүртгэгдэж, 163 мянган хүн нас бараад байна. Халдвар АНУ, Итали, Их Британи, Турк, Испани Герман зэрэг улсуудад халдварын тохиолдол өндөр байна.
Мөн манай хойд хөршид халдварын тохиолдол өндөр байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 1700 гаруй тохиолдол илэрсэн. Ялангуяа хил залгаа Эрхүү хотод 57 тохиолдол бүртгэгдсэн. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүүхэд эмчлүүлж байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Бага насны хүүхэд өвчилж байгаа шалтгаан нь гадаа дулаарч байгаа нэрээр эцэг эхчүүд шалтгаанар гудамжаар дагуулж явж байгаа нь балархай нян тээгч нараас халдвар авах эрсдэл өндөр байна гэж үзжээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1227 хүн ажиглалтад байна. Өчигдөр 229 хүн ажиглалтаас гарсан "гэлээ.
А.Сүх