Олон улсын одон орон судлалын холбооноос гишүүн орнууддаа шинээр нээгдсэн зарим одод нэр өгөх боломж олгодог. Нэр шалгаруулахад хуваарилагдсан шинэ гарагуудад нэр өгөхөөр таван тивийн 106 улс орон оролцжээ. Шинэ одод нэр өгөх санал асуулгыг нийт зургаан сарын хугацаанд 8000 гаруй хүний саналыг авснаас Цадигт ертөнц, Чингис, Амин сүлд, Аригу, Мазаалай гэх нэрс шалгарсан байна. Эдгээрээс байгаль цаг уурын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал алдагдсантай холбогдуулан тоо толгой нь багассан Мазаалай баавгайн нэрийг санал асуулгад оролцогчид дэмжжээ.
Мазаалай од нь манай нарны аймгаас 874 гэрлийн жилийн зайд орших нарнаас 1.1 дахин илүү масттай, энгийн нүдэнд харагдахгүй, долоон бурхны ойролцоо байрлах бамбарууш нэртэй нэг дагуул гарагтай. Энэ гараг дээр целсийн 5580 граудс байдаг. Дагуул гарагийн нэр нь Бамбарууш. Бамбарууш гараг нь хийн төлөвтэй, хэмжээгээрээ бархасбадь гарагтай төстэй. Амьдрал байх магадлалтай гараг гэж дүгнэжээ. Манай улс гурван жилийн өмнө “Мазаалай” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж байсан бол Бамбарууш дагуултай Мазаалай нэртэй одтой боллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (1)