ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулж, зээл авсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур худалдаж авч эхэлжээ. Тодруулбал, Дорнод аймагт малчдаас авах нэг кг ноолуурын дундаж ханш 105 мянган төгрөг байгаа аж.
Тодруулбал, энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг баталсан. Үүнд, Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтсан аж. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн юм.
Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцож, нийт таван мянган тонн ноолуур худалдан авахаар төлөвлөж, ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцсон байна. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тонн ноолуур худалдан авч, 6400 тонныг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болох аж.
А.Сүх
Сэтгэгдэл (2)