Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 18-ны шөнийн 23.40 цагт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин сурагчийн гудамжин дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Шалгалтаар уолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (3)