ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улсад 2.4 сая хүн халдвар авч, 170 гаруй мянган хүн нас бараад байна. Хойд хөршид 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ. Буриад хотод 27 тохиолдол нэмэгдэж нийт 153 халдвар боллоо. Халдвар 2-3 долоо хоногт оргил үедээ хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Мөн хориог чанга барихаар нэг хүн долоо хоногт нэг л удаа гадагш гарахаар зохицуулалт хийж байна. Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-д хийсэн вакцины хоёрдугаар шатны туршилтыг эхлүүлэхээр болжээ" гэв. .
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ДЭМБ-ын Америкийн бүсэд 54 улс хамарагдагддаг. Нэгдүгээр сарын 21-ний өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын бүх нутаг дэвсгэрт халдвар бүртгэгджээ. Бүсийн хэмжээнд 42 мянган нас баралт гарсны 35 мянган нь АНУ-д гарчээ. Өнөөдрийн байдлаар Карибын тэнгисийн 11 улсад нас баралт бүртгэгдээгүй байна. Халдварын тархалтыг хязгаарллах үүднээс АНУ, Мексик зэрэг улс зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа дахин 30 хоногоор сунгаж магадгүй байна. БНСУ-д даваа гарагт шигээр 13 тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь дотоодод гарчээ” гэлээ.
А.Сүх