Манай улсад коронавирусний батлагдсан 32 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар шинэ тохиолдол нэмэгдээгүй талаар мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд тандалтын зорилгоор 11 сорьцонд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 154 хүнд ажиглалт тандалт үргэлжилж байна.
Энэ сарын 21-ний 05.00 цагт Интермед эмнэлэгт хоёр уушгиндаа хатгаатай 69 настай иргэн сүүлийн долоо хоногт халуунгуй ханилгаж, хоолой нь бачуурсан шинж тэмдэгтэй байжээ. Урьдчилсан байдлаар эмнэлгийн зүгээс түргэвчилсэн оношлуураар тест авахад ЭЕРЭГ гарсан байна. Шинжилгээг эцэслэн PCR төхөөрөмжөөр гаргана. Хариу үдээс хойш гарна" гэлээ.
А.Сүх