БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлыг хийж байгаа талаар мэдээлэв. Тодруулбал "Манай яамны дэд сайд УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж байна. Коронавирусний тахалт буурч, нийгэм, эдийн засаг сэргээсэй гэж хүн бүр хүсэж байгаа. Тиймээс үүссэн нөхцөл байдал хэвийн төвшинд хүрвэл Үндэсний баяр наадмыг тэмдэглэх байх. Тиймээс ч бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (8)