Монгол Улсад коронавирусний батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус иргэн нь энэ сарын 18-нд Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирсэн хүн аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.
Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (1)