БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул маргааш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон.
Засварын ажлын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ба баруун талын урсгалаар зорчихоор зохион байгуулалж байгаа тул зорчигчид тухайн орчинд тавигдсан тэмдэг заалт, хаалт, мэдээллийн байгууламжийг анхаарч хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (1)