Алтанбулаг хилийн боомтоор энэ сарын 18-ны өдөр орж ирсэн тээврийн жолооч COVID-19 вирусний халдвартай болох нь батлагдан билээ. Тиймээс Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөн болон Дархан, Сэлэнгэ аймгаас орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 22-ны өдрийн 00.00 цагаас 25-ны өдрийн өглөөний 06.00 хүртэл түр хугацаагаар бүрэн хаах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, уг шийдвэр гарахаас өмнө замд яваа иргэдийг энэ сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас оршин суугаа газартаа хязгаарлалтын дэглэм сахихын сацуу алба хаагчдын үүрэгт ажилд саад учруулахгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (1)