Манай улсад коронавирусний нэг тохиолдол шинээр нэмэгдэж, батлагдсан 35 тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д 333 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын давтан шинжилгээ хийгдсэн. Мөн тандалтын шугамаар Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс сорьц авсан. Бүгд сөрөг гарсан.
Энэ сарын 1-нд батлагдсан нэг тохиолдол бий. Энэ хүний ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд нэг хүнд илэрлээ. Энэ нь кабинд сууж байсан гэр бүлийнх нь хүн байсан. Халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн гол нь анхаарлаа сулруулахгүй байж, маскаа зүүх хэрэгтэй. Гараа ариутгая. Өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя" гэлээ.
А.Сүх