Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 улсад бүртгэгдэж, 2.6 хүн өвчилж, 184 мянган нас барлаа. Одоогоор 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д 24 цагийн дотор 5262 тохиолдол илэрлээ халдвар эрчимтэй тархаж байна. Ялангуяа хил залгаа Эрхүүд 75, Буриадад 153, Тувад 13 хүн өвчилсөн.
Москвад хөлд.арын 40 гаруй хувь бүртгэгдсэн. 43 хувь нь хөнгөн балархай хэлбэрээр тархаж байна. Хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж халдвар тарааж байна БНХАУ-ын эрдэмтэд SAARS-II судалж үзээд хамгийн багадаа 30 омог байна гэж үзсэн.
Нас баралтыг үүсгэдэг омог нь Европи, АНУ- д тархсан байна. Мөн бусад эрдэмтдийн судалгаагаар вирус 19 удаа хувьсан өөрчлөгдсөн байна гэж үзсэн. Энэ утгаараа маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа учир тохирсон вакцин хийхэд хүндрэлтэй байгааг анхаарууллаа” гэлээ.
Г.Нацаг