Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 21-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 157 хүн тандалтад байна. Хандалтын шугмаар 17 хүнээс шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарсан. Дарханы нэгдсэн эмнэлгийг ХӨСҮТ-ийн лабораторийн дүйцэхүйц хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. Эндээс тээврийн жолооч нарыг хянана.
Хамгийн гол нь тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьсан, уулзаагүй гэдгийг камерын бичлэгээр баталгаажуулсан.
Дотоод арми буюу дархлалын системээ дэмжицгээе. Орой 23.00 цагаас 07.00 цаг хүртэл унтаж чадвал дархлааг дэмжиж, залуужуулдаг бодис ялгардаг. Үүнийг дэлхийн эрдэмтэд баталсан. Тиймээс бага стресст, бага ядар" гэлээ.
Г.Нацаг