Энэ сарын 21-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Тэрбээр "Батлагсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 159 хүн эмчилгээ хяналтад байна. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 159 хүн эмчилгээ хяналтад байна. Төв лабаораторид тандалтын шугамаар орон нутгаас 17 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Мөн Алтанбулгийн хилээр нэвтрэн орж ирж байгаа жолооч нарт хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж эхэллээ. ХӨСҮТ-ээс тусгайлсан баг гаран ажиллаж байна. Хамгийн гол нь жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьснаас биш уулзаагүй гэдгийг хяналтын камер зэрэг бусад зүйлээр тогтоолоо. Оройн 23.00 цагаас 07.00 цаг хүртэл амарвал дархлаа дэмжигдэж, залууждаг гэдгийг эрдэмтэд тогтоосон". Тиймээс сайн унтаж амарч, дархлаагаа унагахгүй байхыг анхааруулж байна.
А.Сүх