ДЭМБ-аас өвчлөл, нас баралт халдвар өндөр тархалттай улсуудад буурах хандлагатай байгааг мэдээллээ.
Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “АНУ-д гурван хувиар, Итали, Испани, Франц улсад нэг хувиар, Турк улсад 50 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд Франц улсад 18 хувьтай байна. АНУ-д гурав хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Бусад өндөр хөгжилтэй улсад таван хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байна. Манай бүсийн 22 улсад халдвар бүртгэгдсэн. Япон, Сингапурт халдвар өсөх хэвээр байна. Ихэнх орнууд тархалтын эхэн үедээ өвчлөл эрт бүртгэгдсэн орнуудад халдварын 2, 3 дахь удаагийн давалгаа явагдаж байна.
ДЭМБ-аас нэн шаардлагатай зургаан арга хэмжээг зөвлөж байна. Хэрэгжүүлж чадахгүй бол халдвар буурахгүй нас баралт гарсаар байх болно” гэлээ.