Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ банкны салбарынхан үйлчлүүлэгч хоорондын зайг барихгүй байгаа талаарх гомдол тасрахгүй байна гэлээ. ЭМЯ-ны гадаад харилцааны дарга Б.Янжмаа: ДЭМБ-аас Африк тивд халдвар нэмэгдэх байдалтай байгааг мэдээллээ. Одоогийн байдлаао халдвар 250-300 хувиар нэмэгдээд байна. Лабораторийн шинжилгээгээр 16 мянга гаруй тохиолдол батлагдсан. Үүнээс Алжир, ӨАБНУ-д халдвар өндөр байна. ОХУ, Туркид эрчимтэй тархаж байна. Италь улсын Иргэнийг хамгаалах газраас шинэ тохиолдол 3300 гаруй нэмэгдсэн. АНУ-д 2500 гаруй нас баралт 24 цагийн дотор бүртгэгдсэн. Тиймээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлэхээр болсон байна. Вакцинтай холбоотой шинэ мэдээлэл бий. Германы лаборатри вакцин гаргасан. Хүний бие дээр турших зөвшөөрлөө авсан. Эхний ээлжинд харьцангуй эрүүл, залуу 200 хүнийг хамруулна. Амжилттай болбол цаашид хэрэглэхээ мэдэгдсэн. Азм номхон далайн парламентчид цахим хурал хийнэ. Энэ хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцоно” гэлээ.