Коронавирусний халдвараар дэлхий нийтэд 2.7 сая хүн өвчилж, 190 мянган хүн нас баржээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ОХУ-д нийт халдвар авагсдын тоо 62 мянга боллоо. Шинээр 42 хүн нас бараад байна. Москва хотод өвчлөл сүүлийн 24 цагт 2000 гаруй тохиолдлоор буурсан ч бусад хотуудад өвчлөл нэмэгдэж байна. Улмаар тус улсын Засгийн газраас бүх хоршоо дэлгүүрүүд маскгүй хүнд үйлчлэхгүй байх, хүн хоорондын зайг 1.5 метрийн зайтай байхыг шаардаж хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй бол 5000 рублиэр торгох эрх зүйн зохицуулалт хийжээ. Мөн Токио хотын удирдлагаас иргэдээ гурван хоногт нэг удаа хүнсний дэлгүүр орох чиглэл гаргажээ.
Манай улсын хувьд одоогийн байдлаар 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр шинээр 32 хүн ажиглалтад орж 231 хүн ажиглалтаас гарсан" гэлээ.
А.Сүх