Энэ сарын 23-нд Анлтанбулаг боомтоор орж ирсэн жолоочдын шинжилгээг Дархан-Уул аймагт хийж байгаа аж. ХӨСҮТ-ийн лабораторийн дайтай илрүүлэх төхөөрөмж тус аймагт ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн баг шинжилгээ авч байгаа талаар ХӨСҮТ-ийн захира Д.Нямхүү хэллээ.
Мөн тэрбээр "Тандалтын нийслэлийн таван дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 29 иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч гарлаа. Гэрийн хяналтад шилжин орж байна. Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс давтан шинжилгээ хийхэд Москвад сурж байсан нэг оюутнаас халдвар илэрлээ. Тус иргэн ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан юм. Гурав дахь шинжилгээгээр халдвар илэрлээ. Тиймээс хяналтыг зөв хийх, нууц хугацааг зөв тооцоолох нь чухал байна. Зарим иргэд ажиглалтын хугацааг их тээршааж байна. Тэгж болохгүй. Учир нь гурав, дөрөв дэх давтан шинжилгээгээр халдвар илэрч байгааг бид харж байна" гэдгийг онцолсон юм.
А.Сүх