ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр Турк улсын иргэнийг гардан эмчилж эдгээсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн нэгэн эмч өөрийн цахим хуудастаа "БАЯРТ МЭДЭЭ: ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гээд энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж эдгээгээд өнөөдөр гаргалаа.
Эдгэрсэн Турк улсын иргэн гуравдугаар сарын 21-нээс хойш 33 хоног "COVID-19"-ийн эмчилгээнд оржээ. Уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй" гэжээ. Манай улсад коронавирусний 36 тохиолдол батлагдаж, үүнээс найман хүн нь эдгэрээд буй юм.
Сэтгэгдэл (5)