Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймэр их гарч байгаа.
Өнөөдөр 14:30 цагт Богдхан уулын Зайсан толгойн баруун талын Соёмботой ууланд гал гарчээ.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Гал унтраахаар гурван аврах баг ажиллаж байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй. Салхи ихтэй учир тогтоох амаргүй байна" гэлээ.
Ташрамд дурдахад, тус уул 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа шатаж байсан юм.