Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал "Дорноговь аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Нарийвчилсан шинжилгээ хийж байна. Тээврийн 28 жолоочид шинжилгээ хийсэн. Хариу сөрөг гарсан.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь халдвар илэрлээ.
ОХУ-д сурдаг байсан оюутан. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 37 тохиолдол боллоо. Үүнээс найман хүн эдгэрсэн.
Өнөөдрийн байдлаар 158 хүн ХӨСҮТ-д тандалтад байна. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хийж байна. Сэтгэл, бэлтгэл чухал шүү. Эзэн Чингис хаан "Биеийн хүчээр нэгийг ялна. Сэтгэлийн хүчээр 1000-ыг ялна" гэж хэлсэн байдаг. Тиймээс сэтгэлээ барьж байж энэ бүхнийг даван туулна" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (2)