Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас гурав дахь шинжилгээгээр коронавирусний халдваар илэрчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 209 шинжилгээ хийсэн. Тухайлбал, энэ сарын 24-нд Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт Алтанбулгийн боомтоор орж ирсэн 32 хүний шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. Мөн Москвагаас ирсэн оюутнаас дахин коронавирус илэрлээ. Батлагсан тохиолдол 38 боллоо. Өчигдөр нэг хүн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Франц иргэний биеийн байдал маш сайн байна. Таван төрлийн сорьцонд шинжилгээ хийхэд цэрний шинжилгээнээс бусад нь хэвийн байгаа. Тиймээс удахгүй эдгэрэн гарах байх гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
А.Сүх