Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан “Нэгдүгээр төв эмэнлэг хоёр чиглэлээр бэлэн байдлаа хангаад ажиллаж байна. Болзошгүй байдлын бэлэн байдлыг хангах, тусламж үйлчилгээг зхион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Халдвар хамгааллын бүсчилсэн зураглал, эмнэлгийн зарлан мэдээлэл, эрсдэл өндөртэй тасаг нэгжүүдийн гадаргуугын ариутгалыг нарийвчлан хийж байна. Гар ариутгал зэргийг бүгдийг нь хангасан.
Үйлчлүүлэгчдийн тоог багасгах зорилгоор утсаар үйлчилгээ үзүүлэх хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн. Сэжигтэй тохиолдол илэрвэл хэрхэн ажлах тухай эмнэлгийн нийт ажилчдыг хамруулсан сургал зохион байгууллаа. Хүнд өвчтөнүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаад байна. Шаардлагата тоног төхөөрөмжүүдийг яамнаас шийдэж өгсөн.Шаардлагагүй тохиолдолд эрсдэл өндөртэй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл (1)