Дэлхийн дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын хамт олонд төрийн болон ТББ, ААН, хувь хүмүүс хандив өглөө.
Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны МУИС-д суралцаж буй оюутнууд 7.289.000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт N95, халуун хэмжигч, вирусын эм /арбидол/, Худалдаа хөгжлийн банк 40.000.000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт, түргэвчилсэн оношлуур, зайнаас халуун хэмжигч, Швед улсад суугаа П.Гандулам, Г.Балжинням 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зайнаас халуун хэмжигч найман ширхэг, ЭМДЕГазар 4.947.274 төгрөгийн үнэ бүхий N95 амны хаалт, ширхэг, Анхан шатны тусламжийн эмийн сан, Чагнууртай даралтын аппарат, зөв аарц, Номин косметикс 2.5000.000 төгрөгийн үнэ бүхий гар ариутгагч 500ш тус тус хандивлажээ.
Сэтгэгдэл (2)