Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 26-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид 161 хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч эмнэлгийн ажилтан, сувилагч зэрэг 19 хүнээс шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.
Ажиглагдах байранд тусгаарлагсдан 130 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван сорьцонд хийсэн. Мөн илрээгүй. Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ эрүүл гэж гарлаа. Өнөөдөр дараагийн шатны хяналт руу шилжих гэж байна. Энэ хүнд 47 хоног эмчлэгдэж гарлаа. Энэ хүн анх маш хүнд ирсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан цагаас хойш Франц улс, дэлхий нийт бид бүхнийг харж байсан.
Монгол эмч нар эмчилж чадлаа. Мөн дэлхийн аль ч улсад монгол хүн өвдөж болно. Манай улсын иргэдэд ч хариуг нь барих байх гэж итгэж байна. Одоо эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна" гэлээ.
А.Сүх