Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий нийтээр 2.9 сая халдварлаж, 206 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 6360 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 80 мянгад хүрээд байна. Нас баралт 60 тохиолдлоор нэмэгдсэн. Москва хотод халдварын тархалт буурч байгаа ч бусад хотуудад нэмэгдэж байна. Коронавирусний халдвараар бүх насныхан өвчилж байгаа учраас жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд онцгой анхаарах чиглэл гарчээ. Харин БНХАУ-ын Ухань хотод коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Бүх өвчтөн эдгэрч гарсан сайхан мэдээтэй байна.
Түүнчлэн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар хийцийн даавуун маск халдвараас 80-99 хувь хамгаалдаг болохыг тогтоожээ.
Манай улсын хувьд 732 хүн ажиглалтад байна. 109 утсанд дэлхийн найман улсаас 24 монгол иргэн залгаж мэдээлэл авсан. Мөн амны хаалтгүй явж байгаа хүүхэд, залуус их байна. Анхааруулж өгөөч хүсэлт их ирж байна. Хүүхдийг амны хаалтгүй гадуур явуулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
А.Сүх