Энэ сарын 26-ны өдөр Богдхан уулын Арцатын аманд гал түймэр гарсан билээ. Галын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 11:00 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бүрэлдэхүүнээс гадна иргэдийн тусламжтай гал түймрийг унтрааж цурамд оруулсан юм.
Гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай "Баясах трейд" компанийн сахиул, 54 настай Б гэгч бөгөөд хуучин хувцсаа шатаах гэж байгаад гал алдснаа хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс дээрх этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр шалгалт хийж байна. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Жаргалантын аманд хоёр иргэн татсан тамхиа бүрэн унтраагаагүйгээс болж түймэр гарсан. НОБГ-т он гарсаар 900 орчим дуудлага хүлээн авсан. Үүнээс 90 орчим нь хувийг нь нь гал түймэр бол үлдсэн нь шар өвсний түймэр эзэлж байна" гэлээ.
Иргэд шар өвс шатаасны улмаас гал алдах тохиолдол буурахгүй байна. Иймд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж, хэрвээ хариуцлагагүй үйлдлээс болж улсад болон иргэдэд хохирол учруулбал хуулийн дагуу торгуулийн хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарууллаа
Сэтгэгдэл (3)