"Зүрх хамгаалах төсөл" ТББ болон Шинэ Монгол Харүмафужи сургууль хамтран Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө.
Мэргэжлийн сүмогийн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж уг арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй учир түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болон "Зүрх хамгаалах төсөл"-ийнхөн уг үйл ажиллагаанд оролцсон юм. Уг автомашиныг Японы Хирошима хотоос илгээсэн аж.
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж "Зүрх хамгаалах" төслийн хүрээнд жил бүр Монголд ирж зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрладаг юм.
Түүний тусламжтайгаар уг төслөөр дамжуулан төрөлхийн зүрхний гажигтай буюу зүрхний цооролттой Монголын 800 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж эрүүл амьдралыг бэлэглээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)