Шинэ төрлийн коронавирусний халдвар 213 оронд тархаж, 211 мянган хүн нас барж, гурван сая хүн өвчилсөн байна. АНУ-д халдварын тохиолдол нэг сая давлаа. ОХУ-д шинээр 6100 гаруй хүн өвчилж, өвчлөлөөр БНХАУ-г давлаа.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Москва хотод өвчлөл өндөр байна. Цаашид бусад муж улсуудад тархах асуудал их байгаа бөгөөд архаг хууч өвчтэй хүмүүс их өртөж байгаа учраас тус улсаас архаг хууч өвчтэй хүмүүстээ тавих анхаарал халамжийг сайжруулах чиглэл өгчээ. Халдварын тархалт ихэсч байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг гадагшаа гагахгүй байх зөвлөмж өгчээ. Учир нь хүүхэд халдвар тээгч гэж үзжээ.
Иргэдийн дунд агаарын сэлгэлт хийж болохгүй гэсэн асуудал их яригдаж байна. 10-15 минут агаар сэлгэлт хийх нь үр дүнтэй арга шүү гэдгийг зөвлөн хэлье. Дэлхийн математик тооцооллоор ковид-19 халдвар дэлхийн улсуудад хэзээ дуусах урьдчилсан тооцоолол гарсан. Уг таамгаар ОХУ-д долдугаар сарын 20-нд, Франц улсад наймдугаар сарын 8, АНУ наймдугаар сарын 20 гэхэд уг өвчлөлөөс ангижирна" гэж үзжээ.
А.Сүх