БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлэхээр Төрийн ордны үүдэнд цугларч шаардлага хүргүүлжээ. Тус улсад хөл хорионд байгаа 500 гаруй иргэнээс 300 орчим нь шашны сургуульд сурч буй ламхай нар бөгөөд үлдсэн 200 гаруй иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж буй иргэд эзэлнэ гэдгийг энэ үеэр хэллээ. Хэрвээ Засгийн газраас яаралтай тусгай үүргийн онгоц хөөргөж, иргэдээ авчрахгүй бол өвчтэй зовлонтой хүмүүсийн нөхцөл байдал хүндэрч, амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэйг санууллаа.
Дашрамд дурдахад, тус улс руу нислэг үйлдэх хүсэлтээ "Хүннү Эйр" компани УОК-т уламжлаад байгаа юм.
Сэтгэгдэл (2)