Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан сэн байна.2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.
Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.