Эмя-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авсан. Халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор ханиад хүрсэн, хатгаа авсан, сүрьеэйтэй хүмүүсээс улсын хэмжээнд шинжилгээ цуглуулж байна. эдгээрээс санамсаргүй түүврийн аргаар коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийж байгаа.
ХӨСҮТ-аас тусгаарлалтын хугацаа дуусан 80 хүнийг гаргаж байна. Дараагийн чартер онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах боломжтой боллоо” гэлээ.