Хятад, Монголын хамгийн том хилийн боомт Эрээн-Замын-Үүд хотын уулзварт Замын-Үүд суманд халдвараас урьдчилан сэргийлэх эд материал хандивлах ёслол зохиож, Замын-Үүдэд 42 мянган ширхэг амны хаалт, хамгаалалтын 200 ширхэг хувцас, ганц удаагийн хэрэглээний 35 мянган бээлий бүхий 167 мянган юанийн эд материал хандивлав.
Энэ үеэр Замын-Үүд сумын дарга Н.Алдарбаяр "Эрээн хотын тусламжид чин сэтгэлийн баяр талархлаа дэшлүүлэв. Тэрээр хэлэхдээ, шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаж буйд чиглүүлэн Монгол улс халдвараас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ гаргаж, одоогийн байдлаар маш үр дүнтэй ажиллаж байна. Монгол, Хятад улс нь хаяа хаяагаа дэрлэсэн найрсаг хөршүүд, энэхүү чухал мөчид бидэн асар их сорилт, бэрхшээлүүд тулгарч байгаа хэдий ч хоёр талын хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэгээр заавал амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна" гэжээ.