Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бяцхан зүрхээ хайрлацгаая!

2020-4-30
0
ЖИРГЭХ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж иржээ. Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос, манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг.

Хүчирхийлэл нь зөвхөн нэг хүүхэд, нэг л гэр бүлийн асуудал биш бөгөөд үүнд нийгэм тэр чигээрээ өртөж байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баяр баясгалангүй, итгэлгүй болж, өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг ба улмаар нийгмийн баялгыг бүтээгч бус, улс орны хөгжлөөс хойш татдаг иргэд бий болсоноор  үйлдвэрлэл буурах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.  

НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар дэлхий дээр жил бүр 133 саяаас 275 сая хүүхэд эцэг эхийнхээ харгис, хатуу зан авирын гэрч болдог болох нь тогтоогджээ.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо, дэмжлэг нэн чухал.

Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг жилд дунджаар 1500-1700 орчим үйлдэгдэж, 1000-1300 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, бүртгэгдсэн гэмт хэргийн 65-70 хувь нийслэлд, 35-45 хувь орон нутагт үйлдэгдсэн байна. 

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг нь амь нас, сэтгэл зүй, эрүүл мэндэд бодит хохирол учруулдагаараа хор уршигтай. Судалгаанаас харахад 87 хувь нь насанд хүрэгчдээс хүүхдийг зодож шийтгэх, бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх, эд зүйлийг нь хулгайлж дээрэмдэх, авто ослын хохирогч болгох зэргээр үйлдсэн байна.

Тухайлбал: 2019 онд гэмт хэргийн улмаас 1598 хүүхэд хохирч, 624 хүүхэд гэмтсэн, 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал, гэр бүлийн харилцаа, архидалт зэрэг шууд нөлөөлөхөөс гадна хүүхдийг зодож, загнах явдлыг байдаг зүйл мэт хандах зарим иргэдийн хандлага нь хүүхэд хохироход нөлөөлж байна.  

Цагдаагийн байгууллагаас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн харилцаа хандлага, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууныг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Зөв тусгал”, “Ойлгоё, хүндэлье”, “Хайр өвтгөдөггүй” зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.

 

\Мөн “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр”-ийг НҮБХС, ДЗМОУБ, ХЗДХЯ, ХНХЯ, ГБХЗХГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, оролцон ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд энэ өдрөөр Сүхбаатарын талбайд урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулж, энэ арга хэмжээгээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэж, хүүхдийг эерэг аргаар хүүмүүжүүлэх, эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэх, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Зөв тусгал” арга хэмжээ, гудамж талбайд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхэд хамгаалагч” эргүүлийг улсын хэмжээд зохион байгуулж, ажлуулж эхлүүлсэн. 

\Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг туслалцаатай иргэдэд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж ажиллах юм.

 

Дараахь зүйлийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа анхааруулж байна.

  • Ямарваа хүчирхийллийг мэдээлэх нь чухал юм.
  • Хүчирхийллийг нуун дарагдуулвал цаашид даамжрах аюултай.
  • Зодож шийтгэх зэрэг ямар ч хүчирхийллийг таслан зогсоох.
  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
  • Эцэг, эх өөрсдөө хүмүүжил төлөвшилд суралцах.
  • Хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсэхийг байнга тандаж анхаарч байх шаардлагатай.

 

Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ дараах уриалгыг хүргэж байна.

Хүүхдэд сургаалаас илүү үлгэр жишээ байдал илүү нөлөөлдөг

Хүүхэд таныг биш та хүүхдээ ойлгох ёстой

Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол

Эргэж ирэхгүй хүүхэд насыг нь хайрла түүнийг хамгаал

“ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!”

Амьдрал дээр хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэгдэхдээ: - Аав ээж, багш, сурган хүмүүжүүлэгч нар өөрийнхөө үзэл бодлоо хэт тулгадаг байдалтай холбоотой, өөрөөр хэлбэл хүүхдээ захирч зандарч байгаагаа хүмүүжүүлж байна гэж ойлгодог, 

- Гэр бүлийн хамтын харилцаандаа буруу дадал зуршилтай. Ширүүн, дарамталсан, дарангуйлах гэх мэт

- Үгэндээ орохгүй бол гар хүрэх ёстой гэсэн буруу хандлагатайг мэргэжлийн сэтгэл судлаачид тогтоожээ.

Хүүхдийг аливаа хүчирхийлэлд өртүүлж, зодож шийтгэхэд ямар ? …

... Асуудал:

  1. Хүмүүжилгүй хүүхэд
  2. Гэмт хэргийн хохирогч болж байна
  3. Гэмт хэрэг үйлдэх
  4. Аюулгүй байдал алдагдах /Осол гэмтэлд өртөх/
  5. Харилцааны доголдолтой болох
  6. Ёс суртахууны доголдол
  7. Зан ааш өөрчлөгдөх
  8. Эрүүл мэндээр хохирох
  9. Сэтгэл санааны гутралд орох
  10. Гэр бүл салалт, тогтворгүй байдал
  11. Хэрүүл, зодоон, хардалт, хүчирхийлэл
  12. Хүүхэддээ хайраа илэрхийлэх, үйлдэх

... Шийдэл:

  1. Эцэг, эх зөв үлгэр дуурайл үзүүлэх /Хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулах/
  2. Хүүхдэд анхаарал хандуулах /Аюулгүй байдлыг хангах/ Зааж зөвлөх
  3. Хараа хяналтаа сайжруулах /Биет болоод биет бус хэрэгцээ шаардлагыг хангах/ Зөвлөх/ Мэдээлэл өгөх таниулах/
  4. Анхаарал, хяналт /Зааж зөвлөх/
  5. Багаас нь зөв хүмүүжүүлэх /Ярилцах/ Цаг гаргах/ Үлгэр дуурайл үзүүлэх/
  6. Эцэг, эхийг мэдлэг мэдээллээр хангах /Өөрсдөө хүмүүжих/
  7. Өөртөө итгэлтэй, бие даасан хүүхэд хүмүүжүүлэх
  8. Анхан шатны мэдлэг, мэдээллээр эцэг, эхийг хангах
  9. Анхаарал, халамжаа нэмэгдүүлэх/ Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах
  10. Хандлагаа өөрчлөх
  11. Сөрөг хандлага, үйлдлийг үзүүлэхгүй байх
  12. Хайртай гэж хэлэх /Үйлдлээр илэрхийлэх, цаг гаргах, хамт тоглох /Өдөрт 10 минут зарцуулах/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    16 цаг 28 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    17 цаг 47 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    18 цаг 46 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    19 цаг 5 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    20 цаг 30 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    21 цаг 16 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    21 цаг 19 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    21 цаг 22 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    21 цаг 39 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    22 цаг 22 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 24 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    22 цаг 29 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    22 цаг 38 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК