Энэ сарын 29-нд улсын хэмжээнд коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй аж. Эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс чартер нислэгээр ирэх 700 гаруй иргэдэд онцгой анхаарал тавихаар ажиллаж байна гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид 163 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 12 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 31 хүний давтан, Замын-үүдэд тусгаарлагдаж байгаа нэг хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор Өвөрхангай, Багануур дүүргүүдэд шинжилгээ хийсэн. Мөн Дархан-Уул аймагт Алтанбулгийн хилээр орж ирсэн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь халдвар илрээгүй” гэлээ.
А.Сүх