Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ээлжит хэвлэлийн хурлдыгн үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр "Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ-ийн лабораторид нийт 217 сорьцод шинжилгээ хийсэн. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ тандалтын 74 хүн, Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Мөн өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ. Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна. Франкфуртийн онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана.
Тодорхой хугацаа өнгөрөхөөр бид тайвшрах ёсгүй, бие биедээ хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аварч байгаа юм. Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул саш сайн хичээх хэрэгтэй" гэлээ.
А.Сүх