Франц эр, бидний нэрийдсэнээр Анх-Отгон маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн чартер нислэгээр гэртээ харихаар болжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвартай нь тогтоогдож, түүний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах, дам хавьтсаныг илрүүлэх ажил өрнөсөн.
Франц эр ХӨСҮТ-д өндөр халуунтай хүргэгдэн ирсэн бөгөөд 47 хоног эмч нарын хяналтад байж, эмчлүүлсний дүнд эдгэрсэн юм. Тэрбээр монголын нийт иргэдэд хандан талархсанааа илэрхийлж, компанийн зүгээс ХӨСҮТ-ийн эмч ажилтнудад 100 сая төгрөг хандивлаж байсан удаатай. Тэгвэл маргааш Анх-Отгон маань нутаг буцах нь.
Сэтгэгдэл (5)