Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл “СЭМҮТ-ийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөнө зөвлөмжийн дагуу СЭМҮТ-д 542 хүн эмчлүүлж байна. Үйлчлүүлэгчдийн урсгалыг журманд оруулах, 17.00 цагаас хойш эргэлт оруулахгүй байх, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдэд зориулж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл бэлдсэн. СЭМҮТ-д нөөцийн гурван газар байгуулсан. Шаардлагатай нэг сарын эм тариаг бэлдсэн. Голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрхэн бэлдэх талаар сургалт зохион байгуулж байна.
Тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж байна. Гурван эмч 21 хоног эмч мэргэжилтнүүдтэй хамт тусгаралагдан ажиллаж байна. Халдварын үед иргэдийн сэтгэл санаа унадаг, учир хариу арга хэмжээ хэрэгтэй болдог. Тиймээс эмч, мэргэжилтнүүдийн үйлчилгээ чухал байна. Ялангуяа хүүхэд, өндөр настай хүн стресст өртөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс хүүхдийн цахим орчныг хянах хэрэгтэй. Мөн аль болох албан ёсны мэдээллийг сонсох, дархлаагаа дэмжих, амьдралынхаа хэвийн байдлыг хангах, өндөр настнууд өдөр тутмын хэвийн амьдралаа хангах, эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийн сайтар биелүүлэх шаардлагатай" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)