Энэ сарын 2-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 228 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд ХӨСҮТ-д зургаа, ажиглах байранд хэвтэн эмчлүүлж байсан 155 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор 33, Дархан-Уул аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээ хийгдсэн.
Бүх шинжилгээ сөрөг гарсан. Өнөөдөр Франкфуртын нислэг ирсэн. Ялган ангилах ажил үргэлжилж байна. Голомттой улс орноос ирж байгаа чартер нислэг учраас анхаарлаа алдахгүй байх нь чухал" гэлээ.
А.Сүх