Энэ сарын 3-нд гурван лабораторид нийт 332 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрчээ. Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэгд нь халдвар илэрчээ.
Мөн Дархан-Уул аймагт Алтанбулгийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолооч, ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ, Завхан аймгаас тандалтын зорилгоор сонгож авсан гурван хүнд шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд өвчилж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Нийт батлагдсан 40 тохиолдол болсон. Үүнээс 12 хүн эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны хяналтад орсон. Эмчлэгдэж байгаа 28 хүнээс хатгаатай, халуунтай зэрэг өвчтөн байна. Мөн элэгний хорт хавдартай өндөр настан коронавирусээр халдварлагдсан хүн эмчлэгдэж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 101 хүн байна” гэлээ.
А.Сүх